Отгонтэнгэр хайрханд амь
үрэгдсэн 17 уулчны гэгээн дурсгалыг хүндэтгэж өнөөдөр 17:00 цагаас Сүхбаатарын
талбайд мянган зул өргөнө.Энэхүү үйл ажиллагаанд Монголын Үндэсний Уулчдын
Холбоо, Монголын Уулын Аяллын Клубүүдийн Холбоо, Уул болон аяллын холбоод,
клубүүд нэгдэж байгаа юм. Зул өргөх ёслолд ирэх иргэдэд зориулж газар дээр нь зул худаалах цэг бэлтгэж байгаа гэнэ. Үйл ажиллагааны дараа Сүхбаатарын талбайг хог хаягдалгүйгээр ТҮК-ийн ажилчдад
хүлээлгэн өгөх юм байна.