Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Байгаль орчны газар, Газрын албаны дарга нарын хамтарсан удирдамжаар ой, усан сан бүхий газруудыг шалгажээ. Чингэлтэй дүүргийн 19, Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, ногоон бүсэд зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэн, аж ахуйн нэгж цөөнгүй байгаа нь шалгалтаар илэрсэн байна. Хууль зөрчигчид мод, бут, сөөгийг сүйтгэн хашаа барьсан аж. Нийслэлийн Байгаль орчны газар, Газрын албанаас цаашид хууль зөрчин ойн санд газар олгосон бол хуулийн дагуу арга хэмжээ авахаа мэдэгдсэн бөгөөд зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж эхэлжээ.