Утааны эсрэг ээж, аавуудын холбооноос зохион байгуулдаг жагсаал үр
дүнгээ өгөөд эхэлжээ. Жагсаалын дүнд долоон жил ажил нь гацсан Яармагийн 4-р
төрөх эмнэлгийн барилгын ажил эхэлсэн аж. 400 орчим ортой энэ эмнэлэг ашиглалтанд
орсноор төрөх эхчүүд коридорт очерлохгүй сэтгэл амар, тухтай үйлчлүүлэх боломжтой болно.
Энэхүү
эмнэлгийн барилгыг \”Томобюлдинг” компани өөрсдийн хөрөнгөөр барьж дуусган улсаас төлбөрөө авах нөхцөлтэйгөөр ажиллаж байна. 2019 онд тус эмнэлгийн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эрүүл
мэндийн сайд асан А.Цогцэцэг эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлэхэд тусласан байна. Тус холбооныхон
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Амгалангийн шинэ эмнэлгийн 16 тэрбум төгрөгийг батлуулах ажлыг нааштайгаар шийдүүлээрэй хэмээн ээжүүдийн өмнөөс хүслээ.