Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарыг өвлийн дугуйгүй /зуны дугуйтай/ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг аймгийн Замын цагдаагийн газраас анхааруулаа. Ойрын өдрүүдэд нийт нутгаар цас орж, хүйтрэх тул тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн жолооч нарт хандан \”Санамж\”, \”Зөвлөмж\” хүргүүллээ.
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос Дархан чиглэлийн авто зам дээр цас орсны улмаас өдөртөө цас хайлж, шөнөдөө хөлдөж хальтиргаа, гулгаа үүсч байгаа аж. Иймээс жолооч нар орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын нөхцөл, үзэгдэх орчныг зөв тооцоолон, тохирох хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.