Япон Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, технологийн
яамны цөмийн шинжлэх ухаан, технологийн албаны дэд захирал Ючи
Мичикава энэ сарын 2-нд ХСҮТ-д зочилжээ. Тэрээр тус төвийн бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал
Л.Баярсайхан, эмчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх болон туяа эмчилгээний
тасгийн мэргэжилтнүүдтэй уулзжээ.
Тэрээр Азийн цөмийн хамтын ажиллагааны форумын
хүрээнд Азийн 11 улсын хавдрын төвд хийж байгаа олон улсын хамтарсан судалгааны
төслийн санхүүжилтийн албыг хариуцдаг юм. Энэхүү судалгаанд Монгол улсын хавдар судлалын
туяа эмчилгээний баг 2012 оноос нэгдэн, хөх, умайн хүзүүний хавдрын судалгаанд
амжилттай оролцож байна.
Доктор Мичикава айлчлалын хүрээндээ Монгол улсын
туяа эмчилгээний өнөөгийн байдалтай танилцан, дээрх олон улсын судалгааны
багийн 2019 оны ажлын уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах боломжийн талаар
ярилцжээ.
Мөн тус төвд анх удаа шугаман хурдасгуур аппарат болон
дотуур туяа эмчилгээний 3D технологи нэвтрэхтэй холбогдуулан мэргэжилтнүүдийн
сургалтанд дэмжлэг үзүүлэнэ гэлээ.