МУГТ
Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа энэ сарын 18-нд хийхээр
болжээ. Гэвч түүний өрсөлдөгч тамирчин Хавьер Аугустин Мартинес/АНУ/ өнгөрсөн
долоо хоногт тодорхойгүй шалтгаанаар тулалдах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Нэгэнт тов нь тодорсон, тасалбар зарагдаад эхэлсэн учраас зохион
байгуулагчид буюу \”Mayweather Promotions”-ийнхон шинэ өрсөлдөгчийн тухай
мэдээллийг \”King Tug”-ийн багт ирүүлжээ. Н.Төгсцогтын шинэ өрсөлдөгчөөр
Филиппиний боксчин Хармонито Дела Торре тодорсон байна. Энэ жил 23 настай,
\”Алх” хочит Торре АНУ-ын Флорида мужийн Майами хотноо суурин амьдарч бэлтгэл
сургуулиа базаадаг бөгөөд мэргэжлийн рингэнд 19 тулаан хийж, нэг ч ялагдаагүй
байна.