Уулзалт арван
нэгдүгээр сард Вьетнам улсад болох АПЕК-ийн дээд
хэмжээний уулзалтын
үеэр тохиож болох юм. Fox News телевизээр арван нэгдүгээр сард Вьетнам улсад болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын
ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж болзошгүй гэж мэдэгдлээ.
\”Энэ
чухал үйл явдал байх болно. Магадгүй бид Путинтэй уулзаж магадгүй”-гэж амеркийн
тэргүүн хэлжээ.Трампын
хэлсэнээр Сир болоод Солонгосын хойгийн нөхцөл байдлыг зохицуулахад Орос улс
туслаж болох юм.Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч
Украйны талаар Путинтэй ярилцах хэрэгтэй талаар тэмдэглэсэн юм.
\”Энэ бол маш чухал уулзалт болох бөгөөд, учир нь тэд Хойд Солонгос,
Сирийн тал дээр туслаж болох юм. Бид Украйны талаар ярилцах хэрэгтэй” – гэж
Трамп мэдэглээ. АПЕК-ийн дээд
хэмжээний
уулзалт Вьетнамд арван нэгдүгээр сарын 6-аас 11-д болно.
Сануулахад, 7-р сарын 7-д Гамбургед болсон
их 20-ын уулзалтын үеэр Путин, Трамп хоёр уулзсан. Оросын тэргүүн уулзалтын үеэр Украйн, Сири ба
терроризм, кибер гэмт хэрэг болон кибер аюулгүйн асуудлаар хэлэлцэж байсан
билээ.
Ц.Пүүжээ