Өнгөрсөн
бямба гаригт Сонсголонгийн гүүрэн дээр ноцтой зам тээврийн осол гарсан.Уг ослын талаар өнөөдөр Нийслэлийн онцгой байдлын газраас
мэдээлэл ирүүллээ. Тодруулбал,Хан-Уул дүүргийн наймдугаар хороо
Сонсголонгийн гүүрэн дээр ачааны автомашин унасан гэсэн дуудлага
энэ сарын 4-ний өдрийн 16 цагийн орчим Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу
нийслэлийн Аврах анги 105, ГТУА-х 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг
очиход өвс ачсан шаланз маркийн ачааны автомашин хажуу тийш унасан байдалтай
байсан байна.
Газар дээр нь шуурхай арга хэмжээ авч зорчих хэсгийг чөлөөлөн
аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй юм байна.