Гадаа
цас лавсайлаа. Удахгүй хүйтний эрч чангарна. Энэ л үед машин, унаатай болгон
дулаан хучлага, хулгайд алдчихгүй бүтээлгээр машинаа бүтээчихсэн хэмээн эрэлд гардаг. Бид эрлийн хариуг өнгөрсөн
амралтын өдрүүдэд гарсан Монгол телевизийн бүтээл \”Шарк Танк” нэвтрүүлгийн
оролцогч Б.Бадраагийн бүтээсэн \”Амар
Асар\”-аас олов. Шаркууд эргэлзэхгүйгээр түүнд хөрөнгө оруулахаар боллоо. Л.Чинбат шарк түүний хийсэн
бүтээлийг ихээхэн тоож, \”Манай онцгой байдлын агуулахад үүнийг хэд, хэдээр нь
тавьмаар байна. Зах зээл, хэрэглээ чамд зөндөө бий\” хэмээн урам өгсөн юм. Эрс, тэс уур амьсгалтай манайх шиг оронд олон янзаар хэрэглэж болох \”Амар
Асар\”-т бусад шаркийн хамт хөрөнгө оруулсандаа Л.Чинбат шарк баяртай
сууна. Шаркуудын амнаас \”ёстой зүгээр юм байна” гэсэн
үг дуулсан Б.Бадраа өмнө нь Солонгос улсад
4 жил ажиллаад иржээ. Урт цагаанд цүнх, чемодан засдаг байсан түүний
хөдөлмөрийг шаркууд дуу нэгтэйгээр дэмжлээ.