Цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад согтуу этгээдэд хутгалуулсан хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр шөнө 23.00 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст согтуу хүмүүс танхайраад байна гэх дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу тус хэлтсийн цагдаагийн албан хаагчид очиход согтуу этгээд дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчийг хутгалаад зугтжээ.
Хутгалуулсан цагдааг яаралтай ГССҮТ-д хүргэсэн байна. Харин хутгалсан этгээд хэргийн газраас зугтсан учир Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлэн шөнийн 02:00 цагийн орчимд саатуулжээ.
Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.