Солонгосын харилцаа
холбооны төв агентлаг Хойд Солонгосын баримтлах чигийн талаар мэдээллээ. ”Хойд
Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрийн талаар АНУ мөрөөдөх ч
ёсгүй”-гэж дурьджээ.\” Одоо, тэр тусмаа БНАСАУ өөрийн цөмийн хүчээ бүрэн
цогцлоох эцсийн зорилоготоо ойртсон ийм нөхцөлд, БНАСАУ тэдний тулган
шаардлаганд хариу өгч болох талаар тодруулбал цөмийн зэвсэггүй болгох
хэлэлцээрийн талаар АНУ мөрөөдөх ч ёсгүй
бөгөөд иймэрхүү бодлоо орхих ёстой. БНАСАУ-д энэ бол өөрийн улс орноо хамгаалах,
цөмийн зэвсэгийг тогтоон бэхжүүлэх, эргэлт буцалтгүй, зайлшгүй арга юм”-гэж
мэдэгдэлд дурьджээ.
Мэдэгдэлд \”БНАСАУ, хэлэлцээрийн ширээн
дээр, өөрсдийгөө хамгаалах цөмийн зэвсгийг хориглох талаарх асуудлийг хэзээч
гаргаж тавихгүй” мөн \” БНАСАУ-ын эсрэг цөмийн аюул занал болоод АНУ-ын дайсагнасан
бодлого үргэлжилсээр байхад өөрийн цөмийн зэвсгийг бэхжүүлэх замаас нэг ч алхам
ухрахгүй”-гэж онцолжээ.Мэдээлэлд, Хойд Солонгос \”хэлэлцээрээс татгалзахгүй,
гэвч улс орны дээд эрх ашиг болоод ард
түмний аюулгүй байдлыг хөндсөн асуудлыг хэзээч худалдаалах зүйл болгохгүй
тиймээс ийм харилцан яриа болоод тийм хэлэлцээрийг огт сонирхохгүй”-гэжээ.
Хойд Солонгос есдүгээр сарын 3-нд ус төрөгчийн бөмбөг амжилттай туршсан
талаар мэдэгдсэн бөгөөд үүнийг тив алгасах баллистик пуужинд хэрэглэх юм. Япон
болоод Өмнөд Солонгосын цэргийнхэн урьдчилсан байдлаар хүчин чадлыг 160 килтонн
гэж үнэлсэн бөгөөд энэ нь Японы Хиросима хот дээр 1945 онд хаясан цөмийн
бөмбөгний хүчин чадлаас 10 дахин илүү юм. Энэ бол Пхеньяны зургаа дахь туршилт
байлаа. БНАСАУ долоо хоногийн өмнө
баллистик пуужингийн туршил хийсэн бөгөөд тэр нь Японы нутаг дээгүүр өнгөрсөн
юм.
Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ экспорт ба импортыг
хязгаарласан шинэ хориг арга хэмжээг авсан билээ. НҮБ, XXI зууны хамгийн хатуу хоригийн
2375-р тогтоолыг гаргасан билээ.
Ц.Пүүжээ