Сонгинохайрхан дүүргийн Засаг даргатай хамтран Утааны эсрэг ээж, аавуудын
холбооныхон Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн дотор агаарыг сайжруулахаар гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. БНСУ-ын HAATZ компаний агаар цэвэршүүлэх төхөөрөмжийг тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд суурьлуулж дууссан байна. Ингэсээр эмнэлэгт хэвтэн үйлчлүүлэгчид цэвэр агаараар амьсгалан,
эдгэрэх магадлал өндөр болох талтай гэсэн. Нийслэлийн дүүргүүдээс эднийх
хамгийн олон хүн амтай бөгөөд утааны улирал эхлэхээр эмнэлгийн өрөө, орны тоо
хүрэлцдэггүй талтай. Дээр нь гэр хороолол ихтэй тул агаарын бохирдол өндөртэй бүс
нутагт ордог юм байна.