УИХ-ын
гишүүн Ш.Раднаасэд чуулганы танхимд бусад гишүүдээ харж байгаад нэгэн мэдэгдэл
ч юм уу, мэдээлэлч гэхэд хаашаа юм гэхээр зүйл хэлсэн билээ. Тэрээр \”…Монголын одоогийн төрд цэвэр хүн олдохгүй.
Гадаадаас сайд авчрахгүй бол Монгол дотроос сайд тавигдахгүй…” хэмээн ярьсан нь
эрхэм гишүүдийн эгдүүцлийг ихээхэн хүргээд авсан. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
түүнийг \”монголын ард түмнээс чи одоохон уучлалт гуй” хэмээн шаардаж бачимдаж
харагдсан юм. Эрхэм гишүүн л хэлж байгаагаас биш амьдрал дээр түүний хэлсэн
зүйл бараг л батлагдчих гээд байгаа гэлтэй.