Монгол улсын Хөдөлмөрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлаг, Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр Арвайхээр хотод 8 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд сургалт зохион байгуулна. Тус сургалтад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн гишүүд, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерүүд хамрагдана.