\”Авьяаслаг Азичууд-2017”
тэмцээнд манай улсаас бүжигчин Б.Шижирбат орж хөтлөгчдийн алтан базерийн эзэн
болж хагас финалын тоглолтод оролцох эрхтэй болсон билээ. Тэгвэл нугараач,
монгол охин Г.Нямгэрэл бас шүүгч нарыг алмайруулсан байна.
Г.Нямгэрэл уран
нугарахаас гадна, хөлөөрөө нум сум харваж шүүгч нарыг төдийгүй үзэгчдийг
шуугиулан шүүгч бүрээс \’тийм\’ авч эхний шатандаа тэнцсэн юм.Тэрбээр найман
настайгаасаа эхлэн уран нугаралтаар хичээллэж эхэлжээ. Монголд жил бүр зохион
байгуулагддаг уран нугараачдын тэмцээнээс хамтлагаараа алтан медаль хүртэж
байжээ. Мөн 2011 онд Монте-Карлогийн Олон улсын 34-р их наадамд есөн охины
бүрэлдэхүүнтэй \”Blue sky girls” гэх хамтлагаараа оролцож хүрэл цом хүртээд тус
ондоо БНХАУ-д хоёр жилд нэг удаа зохиогддог олон улсын тэмцээнд мөн
хамтлагаараа амжилттай оролцож, хүрэл цомын эзэн болсон байсан байна.