Дорноговь аймгийн Замын-Үүдэд энэ сарын 02-н буюу өнгөрсөн пүрэв
гаригт Замын-Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн гуравдугаар
ангийн сурагч найман настай охин сураггүй алга болсон талаар бид өнгөрсөн бямба
гаригт анх мэдээллэсэн. Охиныг Д.Сэржмядаг гэдэг бөгөөд 130-150 см
өндөртэй. 2017 оны 11 сарын 02-ний өдөр 13:30 цагийн үед сургууль дээрээ
харагдсанаас хойш сураггүй алга болоод тав хонож байна.
Охин алга болсонтой холбоотойгоор замын-Үүд сумын камержуулалт
ямар байдгийг шалгаж үзсэн байна. Ингэхэд 10-аадхан камернаас хоёр нь л
ажилладаг байсан зөрчил илэрчээ. Охиныг эрэн хайх ажиллагаа орон даяар явагдаж байна.
Цагдаагийн газраас 21 аймаг, Нийслэл дүүргийн Цагдаагийн байгууллагад албан
ёсоор мэдээллээд байна. Охины талаарх vнэн бодит мэдээллийг цагдаагийн
байгууллагын 70527102 дугаарын утсанд хvлээн авч байна.