Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авч, өдөр тутмын амьдралдаа дадал болгон хэвшүүлэх талаар энэхүү зөвлөмжөөс сонирхоорой. Гадаа хүйтэрч байгаатай холбоотойгоор хүүхдүүд болон ахмад настнууддаа тавих анхаарал халамжаа сулруулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас санууллаа. Сурагчдын амралт эхэлсэн ч гэлээ хүүхдээ харж, хандах том хүнгүйгээр гэрт нь орхиж явахгүй байх, чанартай хоолыг цагт нь өгөх, цэвэр агаарт гаргаж, биеийг нь чийрэгжүүлэх, онцын шаардлагагүй бол хүн олноор цугласан газарт бага насны хүүхдийг авч явахгүй байх. Гаднаас орж ирээд гарыг нь угаалгаж хэвшүүлэх, гадагшаа гарах бол зориулалтын, чанартай амны хаалтыг зүүлгэх зэргээр та гэр бүлхнийхээ эрүүл мэндэд санаа тавиарай. Дулаан явбал мянган лан гэж ахмадууд ярьдаг нь бид бүхний эрүүл мэндийн төлөө санаа тавьж байгаа хэрэг юм. Тиймээс иргэд ажлыг цагт нь хийж, амрах, хооллох цагаа тохируулж байхыг эмч нар санууллаа.