Өмнөд Солонгосын
олон ангит кинонуудыг манайхан савангийн дуурь хэмээн нэрлэдэг ч Азийн бусад
орнуудын адил маш ихээр үздэг. Тиймдээ ч
Солонгосын сериалууд Ази төдийгүй Монголд хүчээ авсан бөгөөд үүнийгээ дагаад
жүжигчид нь ч Азидаа ихээхэн нэрд гарсан юм. Тэгвэл Өмнөд Солонгосын \”Korea University” их сургуульд сурдаг Гэгээнхүсэл хэмээх
Монгол охин тус улсын \”Annarole” хэмээх олон ангит кинонд тоглохоор болжээ. Уг
киног Өмнөд Солонгосын алдарт \”SBS” /Seoul
Broadcasting System/телевиз хийх бөгөөд Гэгээнхүсэл Азид ихээхэн танигдсан Өмнөд Солонгосын
ахмад жүжигчин Ли Сон-жейтэй хамтран тоглож байгаа аж. Өмнөд Солонгосдоо ийм
хэмжээний жүжигчинтэй хамтран нэг кинонд тоглох нь тус улсын залуу жүжигчдийн
хувьд мөрөөдөл нь байдаг бөгөөд Монгол оюутан охины хувьд энэ нь маш том боломж хийгээд өөрийгөө
таниулах томоохон аз завшаан юм. Сонирхуулахад, Өмнөд Солонгосын өнөө цагийн
хамгийн нэр хүндтэй ахмад жүжигчдийн нэг Ли Сон-жей нь 1935 онд өнөөгийн Хойд
Солонгосын газар нутаг болох Хойд Хамгён мужийн Хверён хотод төрсөн бөгөөд Хойд
Солонгосын хамгийн хойд зүгийн энэ мужаас түүнийг дөрвөн настай байхад нь гэр
бүл нь Сөүл рүү нүүжээ.