Mix” хамтлагийн дуучин
Темпо нөмгөн дээл өмсөж зураг авахуулсан нь сошиал орчинд багагүй шуугиан тарьж
нэлээдгүй олон хүнд шүүмжлүүлсэн. Тэрбээр энэ талаар залруулга хийсэн байна.
Тодруулбал \”Маш олон хүнд зэмлүүлж, хараалгуулсан. Тэр болгоныг хүндээр хүлээж
аваагүй. Дээлээ буруу зөрүү өмссөндөө хүлцэл өчье. Зориудаар
энгэрээ задгай тавьж зургаа авахуулсан юм шүү. Доторхи үс, ноосыг нь харуулахын
тулд энгэрээ задгайлсан гэж хэлж болно. Дээлээ бүслээд ном ёсоор нь өмсөж
болно. Манайхан буруугаар ойлгоод дээлний хэв маягийг өөрчиллөө, эвдлээ, ингэж
өмсөж болохгүй гэж их хүндээр хүлээж авсан байна.Мэдээж
монгол хувцсаа ёс журмаар нь өмсөх ёстойг би мэднэ. Дээлээ буруу өмссөнөөс болж
хэдэн өдөр зөндөө л юм боллоо. Ахмад хүмүүс муухай хараад л санаа зовж байсан.
Бас сонирхогчдын янз бүрийн групп, хуудсуудаар тарсан байсан. Дизайнер охин
маань бүх зүйлээ өөрөө хийдэг. Залуу хүний хувьд нэгнээ дэмжиж хамтарч
ажиллахад таатай байсан. Алдаа шүүмжлэлийг хүлээж авна. Цаашдаа анхаарна”
гэжээ.