Хойд Солонгосын талд хулгайлагдсан Японы иргэдийн ар гэрийнхэн ойр дотны хүмүүс, төрөл садныхаа фото зургийн үзэсгэлэнг гаргажээ.
Одоогоос хэдэн арван жилийн өмнө Хойд Солонгосын талд хулгайлагдсан Япон иргэдийн хувь заяа хаашаа эргэсэн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа. Сака Йокота Мегими гуайн охин Хойд Солонгосын талд хулгайлагдсан иргэдийн нэг юм. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзалт хийсэн Япон иргэдийн дунд байжээ. Йокота Токио хотноо нээгдсэн фото үзэсгэлэнд оролцож, 40-өөд жилийн өмнө хулгайлагдсан охиныхоо зургийг харж, түүнийг эсэн мэнд гэртээ эргэн ирнэ гэдэгт итгэж найдсаар байгаагаа хэлжээ.