Багшийн цалин нэмүүлэх
түр хороо, Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны ҮЭХ-ноос багшийн цалин
нэмүүлэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Багшийн цалин
нэмүүлэх түр хорооны зохицуулагч Ц.Мөнхтуяа \”Бид ямар ч байсан нааштай үр дүнгүүдийг
гаргаж чадлаа. Багш нар 500 мянган төгрөгийн цалин аваад ядарч ажиллаж байна. 2017 онд цалингаа 50 хувь нэмүүлнэ гэсний
хүрээнд гурван яамтай хэлэлцээр хийсэн. Өнөөдөр БСШУСЯ-наас багш нарт 2017 оны
11, 12 дугаар сард 516 мянган төгрөгийн урамшуулал өгч, бодит орлогыг
нэмэгдүүлэхээр боллоо гэсэн мэдэгдэл хүргүүлсэн. Энэ мэдэгдлийг бид албан ёсоор
багш нартаа хүргүүлнэ.
2018 оны нэмэгдлийн тухайд бид дахин
хэлэлцээрт сууж, хамтран ажиллана. Ямар нэгэн аргаар багш, ажилчдынхаа цалинг
нэмэгдүүл гэсэн ч цалин нэмж болохгүй бол урамшуулал маягаар бодит орлогыг
нэмэгдүүлэхээс өөр аргагүй\” гэв.
МҮЭХ-ноос нийт төрийн албан хаагчдын цалингийн асуудлаар ажил хаялт
зарласан бөгөөд багш нар урамшуулал авахаар болсон тул уг ажил хаялтад оролцохгүй
гэдгээ мэдэгдсэн юм.