Энэ сарын 2-ны өдөр хичээлдээ явахаар гэрийнхээ хаалгыг түгжээд
гарсан бяцхан охин Д.Сэржмядаг алга болж, түүнийг эрэн хайх ажиллагаа долоо
хоногийн турш үргэлжилж байна.
Охиныг үзсэн
харсан, бодит мэдээлэл өгсөн хүмүүсийн мэдээллийг таван сая төгрөгийн
төлбөртэйгээр авахаар Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар
зөвлөлөөс шийдвэрлээд байгаа юм. Харин Дорноговь аймгийн нутгийн зөвлөлөөс энэ
мөнгийг 50 сая болгохоор шийдвэрлэсэн байна.