Лас Вегас хотноо жолоочгүй автобус
үйлчилгээнд гарсан анхны өдрөө осол гаргасан байна. Ачааны машинтай мөргөлдөн
ийнхүү осол гарах үед хэд хэдэн зорчигч байсан ч азаар хүн бэртэж гэмтээгүй аж.
Гэхдээ энэ нь жолоочгүй автобусны техникийн алдаа бус, ачааны машины жолоочийн
буруугаас үүдсэн осол байсныг албаны хүмүүс мэдэгджээ.
Жолоочгүй тээврийн хэрэгслийг
үйлдвэрлэх, туршилт хийх ажил нь хэдэн жил үргэлжилсэн ч энэ нь нийтийн авто
замд анх удаа хөдөлгөөнд оролцож байгаа юм. Түүнчлэн Google-ийн толгой
компанийн эзэмшилд байдаг \”Waymo” нь Аризон мужийн
Финикс хотод жолоочгүй такси үйлчилгээг нэвтрүүлэх гэж буйгаа зарлажээ.Лас Вегаст үйлчилгээнд нэвтэрч буй
дээрх жолоочгүй автобусыг Францын \”Navya”
компанийн хөгжүүлсэн системээр Лондонд туршиж бүтээсэн аж. Энэ нь 15 хүртэлх
зорчигч тээвэрлэх багтаамжтай, цагт 45 км-ийн дээд хурдтай боловч ердийн үед 25
км/цагийн хурдтай явахад тохиромжтой унаа юм байна.
Орчуулсан Б.Болормаа