УИХ
2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой шийдвэрээ
гаргаснаар гацаанд ороод байсан хүүхдийн мөнгөний санхүүжилт шийдэгдлээ. Засгийн газар энэ оныг дуустал бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгоход шаардагдах 104.5 тэрбум төгрөгийн 2017 оны төсвийн тодотголд суулгасан. Энэ нь бүтэн таван сарын хүүхдийн мөнгөний санхүүжилт юм.
Хүүхдийн
мөнгө эх үүсвэргүйгээс өнгөрсөн наймдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгө олголт
зогссон. Засгийн газрын зүгээс ирэх долоо хоногоос эхлэн найм, ес, аравдугаар
сарын хүүхдийн мөнгийг олгох бодлого барьж байна.