Өнгөрсөн есдүгээр сарын
24-нд Төв аймгийн Баянчандмань суманд онц ноцтой хэрэг гарч, олныг
цочирдуулсан. Тодруулбал, тус сумын Засаг даргын орлогч О.Ханбаатар нь ажилтан
болох 25 настай бүсгүйг зэрлэгээр хүчирхийлж, хөдөө хээр аваачин хаясан талаар
хэвлэлээр цацагдсан. Тэгвэл уг хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэст
шалган мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан учир яллах дүгнэлт үйлдүүлэхээр
прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Хохирогч Б-гийн биеийн
байдал дээрдсэн хэдий ч дахин хоёр хагалгаанд орох гэнэ. Тэрбээр давсаг, савны
хагалгаанд орохоор болсон байна. Хагалгааг түүний биеийн байдал бүр сайжирсны
дараа буюу гурван сарын дараа хийхээр болжээ. Мөн мөрдөн байцаалтын
явцад О.Ханбаатарын хэрэг нотлогдсон гэж хохирогчийн хүргэн ах О.Ганзориг
ярьжээ. Юутай ч О.Ханбаатарт 2-3 зүйл ангиар хэрэг
үүсгэн яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа юм
байна.