11 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан
мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшиж, баруун аймгуудын нутгийн баруун
хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар
багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад
нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутгаар 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус
хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 5-7 градус хүйтэн
байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16
градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа.
Даралт өдөртөө тогтвортой байна.