Өнөөдөр 12.00 цагт Нийслэлийн ЗДТГ-ын байрны өмнөх талбайд ”Утааны
эсрэг аав, ээжүүдийн холбоо”-ноос эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах юм
байна. Иргэд цайны цагаараа ирээд
хамтдаа жагсаарай хэмээн тэд уриалж байсан. \”Магадгүй 10 жилийн өмнөөс эрх баригчдад утааг бууруулах шаардлага хүргүүлж байсансан бол
өнөөдөр Улаанбаатар хотын иргэд утаагүй, эрүүл, аюулгүй орчинд аз жаргалтай амьдрах байсан. Боломжгүй зүйл гэж байхгүй. Одоо ч хожимдоогүй” хэмээн тэд ирээдүйн үрсийнхээ төлөө тайван жагсаал хийх
юм байна.