Монголын
хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын 20 хувьцаат
компанийн 74,522 ширхэг хувьцаа арилжигдсан. Үүнээс хувьцаат 11 компанийн хувьцааны ханш өсч, хувьцаат
компанийн 7 хувьцааны ханш буурсан бол хувьцаат 2 компанийн хувьцааны ханш
тогтвортой байлаа. Үүнээс \”Улсын их дэлгүүр\” ХК-ийн хувьцааны ханш
хамгийн өндөр буюу 12.43 хувиар өссөн бол \”Мик Холдинг” ХК-ийн ханш
хамгийн өндөр буюу 6.99 хувиар уналаа.
Засгийн газрын
үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 116,922 ширхэг үнэт цаас 11.5
тэрбум төгрөгөөр арилжаалагдлаа. Энэ
өдөр \”MSE ALL\” индекс 1,157.07 нэгж болж 0.22 хувиар буурсан бол зах
зээлийн үнэлгээ 2,276,235,680,859 боллоо.
Эх
сурвалж: Монголын хөрөнгийн бирж