Германы Дээд шүүх
интерсексуал иргэдийг албан ёсны баримтад бүртгэхдээ 3 дахь хүйс болгон
тэмдэглэж байхаар шийдвэрлэлээ. Ингэснээр Герман улс эр, эм гэсэн хоёр хүйсийн
заалтаас гадна 3 дахь интерсексуал хүйсийг заадаг Европын анхны улс боллоо.
Германы дээд шүүх энэ шийдвэрийг шүүхэд нэгэн бүсгүй
хандаж, түүний хүйсийг үнэн зөв тодорхойлж өгөх хүсэлт тавьсны дараа гаргажээ.
Учир нь шүүхэд хандсан бүсгүйг эрүүл мэндийн үзлэгт оруулж, хромосомыг нь
тоолоход биологийн хувьд эрэгтэй ч, эмэгтэй ч хүйсэд хамааруулах аргагүй
болжээ. Тиймээс шүүх интерсексуал
иргэдийн эрхийг хамгаалж, тэдний хүйсийг 3 дахь ангилалд багтаах нь зүйтэй гэж
үзсэн байна. Интерсексуал иргэд Германы дээд шүүхийн шийдвэрийг өөрсдийн эрхийг
хамгаалах үйлсэд гаргасан бяцхан ялалт гэж үзэж байгаа юм. Энэ дагуу Карлсруэ
дахь үндсэн хуулийн цэцийн шүүх 2018 оны сүүлч гэхэд жендерийн нэмэлт хэсэг
гаргаж, засгийн газар энэ дагуух хуулийг батлах нь зүйтэй гэжээ.
Хэрвээ хууль батлагдвал 3 дахь хүйсийн хүмүүсийг бичиг баримтан дээр нь \”интер”
эсвэл \”бусад” гэсэн бичээсээр тэмдэглэх юм. Интерсексуал
иргэд нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүйсийн хэв шинжийг 2-ланг нь шингээсэн,
биологийн өвөрмөц хромосом бүхий иргэдийг хэлнэ. НҮБ-ын мэдээлж
байгаагаар өнөөдөр дэлхийн нийт хүн амын 1,7 хувь нь интерсексуал гэнэ. Тэднийг Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Балба,
АНУ-д албан ёсоор жендерын 3 дахь бүлэг болгон бүртгэжээ.