\”Хүүхдийн тусламжийн утас 108 төсөл”-ийн үр дүнг
танилцуулах, цаашдын зорилтыг тодорхойлох хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хүүхдийн тусламжийн 108 утас үйлчилгээний төвийн
Захирал Д.Ундраа \”Хүүхдийн тусламжийн утас 108 төв 2014 оноос хойш тасралтгүй үйл
ажиллагаагаа явуулж ирсэн. Хүүхдийн эрхийн зөрчил, зөвлөгөө
гэсэн үндсэн чиглэлээр үүрэн утасны бүх сүлжээнээс үнэгүй 24 цагаар ажиллаж
байна.
2014-2016 оны дундажтай харьцуулбал хүүхдийн
тусламжийн дуудлагын тоо нэлээдгүй хувиар өссөн.Хүүхдийн эрхийн зөрчлийн
дуудлага 1.5 дахин өсөж, андуурсан,тоглосон дуудлага 1.5 дахин буурсан. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар дунджаар 20 мянга гаруй дуудлага ирсэн
үзүүлэлт гарсан. Үүнээс хүүхдийн бэлгийн хүчирхийллийн дуудлага өндөр байна. Өдөрт дунджаар 2-4 дуудлага
тогтмол ирдэг\” гэв.
108 төвийн үйл ажиллагаагаа
өргөжүүлэхийн тулд 82 үндэсний сургагч багшийг бэлтгэж, олон улсын
байгууллагуудтай хамтран 152
хороо, 365 сумдын хамтарсан багийг чадавхжуулах сургалтыг үндэсний хэмжээнд
зохион байгуулж байгаа аж.