\”Монголын
хөрөнгийн бирж” ХК-иас 2015 оны хоёрдугаар хагасаас хойш санхүүгийн болон үйл
ажиллагааны тайлан ирүүлээгүй, шалгалтаас зайлсхийсэн, шаардлага хангахгүй хэд,
хэдэн компанийг гишүүнчлэлээс хасах
саналыг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ. Тэдний саналыг үндэслэн
Санхүүгийн зохицуулах хороо хуралдаж, түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө
арилгаагүй \”Догсон ҮЦК” ХХК-ийн үнэт цаасны брокер, дилерийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Мөн Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч
/брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө 2015 оны нэгдүгээр сард
авснаас хойш огт үйл ажиллагаа явуулаагүй \”Ховд бирж ХААБ” ХХК-ийн тусгай
зөвшөөрлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзжээ.
Тус хуралдаанаар
зарим Хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, нэг
хоршооны эрхийг түдгэлзүүлсэн бол шинээр байгуулагдаж буй 2.5 тэрбум төгрөгийн
хувь нийлүүлсэн хөрөнгийн босго шаардлагыг хангасан нэг аж ахуйн нэгжид банк
бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна.