Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой
холбоотой асуудлыг дэлгэснийх нь дараахан ТЕГ-ын дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас
нь чөлөөлсөн. Өнгөрсөн долоо хоногт түүнийг Монгол Улсаас БНСУ-д суух бүрэн
эрхт Элчин сайдаар томилуулах саналыг Засгийн газар гаргаж, Ерөнхийлөгчтэй
зөвшилцсөн бөгөөд саналыг зөвшөөрчээ. Ерөнхийлөгч нэр дэвшигчийг хүлээн
зөвшөөрсөн нөхцөлд УИХ-аар хэлэлцүүлдэг. Хэрвээ УИХ-аар дэмжвэл ТЕГ-ын дарга
асан Б.Хурц БНСУ-д Элчин сайдаар очих юм.