АТГ-ын ажлын хэсэг БСШУСЯ-д ажиллах үеэрээ Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаад улсад суралцсан иргэдийн судалгаатай нарийвчлан танилцсан юм. Сургалтын төрийн сангаас зээл авч гадаад улсад суралцсан боловч сургуулиа төгсөөд бүртгүүлээгүй, алга болсон иргэдийн судалгааг илүү нарийвчлан гаргаж, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэж, нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай гэж АТГеын ажлын хэсэг дүгнэж, тодорхой үүрэг өгсөн билээ.
Үүний дагуу Боловсролын зээлийн сангаас өөрийн албан ёсны цахим хуудсандаа 1997-2012 оны хооронд төрийн сангийн зээлээр гадаад улсад суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй 393 иргэний нэрсийг зарласан бөгөөд сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуулийн магистрантур, докторантурт суралцсан иргэд Боловсролын зээлийн сангийн холбогдох мэргэжилтэнтэй ирж уулзах, заасан хугацаанд ирж уулзаагүй тохиолдолд дараагийн арга хэмжээ авахыг анхааруулжээ.
Боловсролын зээлийн сангаас гаргасан зар мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.