Сайхан сэтгэлд үргэлж шагнал дагадаггүй гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй 39 хүүхдийг өргөж аван, асарч хүмүүжүүлж байсан 65 настай эмэгтэйг шийтгэсэн Хятадын эрх баригчид харууллаа. Хятадын Шанси мужийн хойд хэсэгт орших Жиу Жиу тосгоны иргэн Кун Жениан 40 гаруй жилийн турш өвчтэй хүүхдүүдийг асарч байна. \”Би анхныхаа хүүхдийг зам дээрээс олсон. Түүнийг харсаар байж орхиод өнгөрч чадаагүй. 39 хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд их мөнгө шаардлагатай ч болгоод байсан” хэмээн Кун настан ярьжээ.
Кун гуайн хүүхдүүдийн хамгийн том нь 27 хүрч яваа бол бага нь дөнгөж нэг сартай юм. Түүний хүүхдүүдийн зарим нь сэтгэцийн өвчтэй учир маш их асаргаа шаарддаг гэнэ.
Кун настанг Хятадын Коммунист намаас тогтоосон хүүхэд үрчилж авах хатуу хуулийг зөрчсөн гэж үзээд түүний хувийн эзэмшлийн 8000 метр квадрат талбайг хураан авчээ. Мөн Кун ба түүний нөхөрт бүх төрлийн санхүүгийн тусламж үзүүлэхийг хориглосон байна. Учир нь Хятадын хуулиар нэг гэр бүл дээд тал нь гурван хүүхэд үрчилж авах эрхтэй байдаг ажээ.
\”Төр засаг хатуу хандаж байгаа ч би бууж өгөхгүй. Сайхан сэтгэлт хүмүүс хувцас, хоол хүнс хандивласаар байгаа. Том хүүхдүүд маань сайн дурын үйлсэд туслаж эхэлсэн. Намайг үхэхээр хүүхдүүд минь яана даа гэж зовох юм” хэмээн Кун ярьсан байна.