Азийн орнуудаар хийж буй айлчлалынхаа хүрээнд
Вьетнам улсад саатаж буй АНУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахгүй гэдгийг
Цагаан ордон мэдэгдлээ. Учир нь Вьетнам улсад болж буй Ази номхон далайн бүсийн
эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганд оролцохоор ОХУ-ын ерөнхийлөгч мөн
хүрэлцэн ирээд байгаа юм.
Хоёр орны ерөнхийлөгч нарыг уулзах
гэж байгаа тухай албан бус мэдээлэл тархсанд тайлбар хийж \”Ноён Путины
уулзалтыг хүндэтгэж байна, гэхдээ ямар ч уулзалт товлогдоогүй” хэмээн Цагаан
ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгджээ. Харин Пүрэв гаригт
Кремлийн туслах ажилтан Оросын хэвлэлүүдэд тэднийг уулзах гэж байгаа тухай
хэлсэн байна. Түүнээс хэдхэн цагийн дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга
Рекс Тиллерсон мөн л уулзалтын талаар шийдэгдсэн зүйл байхгүй гэдгийг хэлсэн
юм.
Путин, Трамп нар хамгийн сүүлд
өнгөрөгч долдугаар сард Германд болсон Их 20-ийн уулзалтын үеэр нүүр тулан
уулзаж байсан билээ.
Б.Болормаа