\”Монголын
хөрөнгийн бирж”-д бүртгэгдсэн хамгийн отгон компани болох \”Айтүүлс” ХК нь нийт
хувьцааны 38.86 хувийг буюу 13.4 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгосон билээ. Анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг энэ сарын 1-нээс 10-ны өдрийн 13:00 цаг
хүртэл авч дуусчээ. Захиалгад 1,072
хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 39,786,996 ширхэг үнэт цаасны худалдан
авах захиалга өгснөөр захиалга нийлүүлэлтээсээ 3 дахин давсан таатай мэдээ дуулдав.
\”Айтүүлс” ХК-ийн
үнэт цаас худалдан авах захиалгуудаас 1.0 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй
захиалгыг бүрэн биелүүлж, түүнээс дээш давсан дүнтэй захиалгад үнэт цаасыг хувь
тэнцүүлэн хуваарилсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хороонд анхдагч зах зээлийн
хуваарилалтын мэдэгдэл хүргүүлээд байна.