Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний Эвлэлийн холбоо болонБагш нарын цалинг нэмэгдүүлэх
түр хороо хамтран өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд хугацаагүй ажил хаялт
зохион байгуулж байгаа.Харин Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын
яамнаас холдогдон газруудын төлөөлөлтэй уулзсан байна.Энэ талаар Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга
Ж.Батзоригоос тодрууллаа.
-Яамнаас
\”Багш нарын цалин нэмэх түр” хороо болон танай холбоо хүмүүстэй
удаа дараа уулзсан. Та бүхэн ямар шийдэлд хүрэв?
-Өнөөдөр өглөөний 08:00 цагаас багш нар хугацаагүй ажил хаялт
зарласан.Харин яамнаас бидэнтэй уулзах саналтавьсныдагуу Багшийн
цалин нэмэх түр хороо болонманайхаас гурван хүний бүрэлдэхүүнтэй ирж
уулзлаа. Ажил хаялттай холбоотой асуудал болонөмнө нь яригдаж
байсан асуудлыг ярилцсан. Мөн цалинтай
холбоотойасуудлыгойрын хугацаанд үр дүнд хүргэж, ажил
хэрэг болгох хэрэгтэй гэдэг асуудлыгтавилаа.Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын
яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын
яам, \”Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл\”,
\”Багшийн цалинг нэмүүлэх түр хороо\”-нытөлөөлөл бүхий ажлын
хэсэг байгуулагдан ажиллаж, багш нарын бодит орлогыг нэмэгдүүлэх талаарх
холбогдох эрхзүйн баримт бичигт судалгаа хийн ажиллаж байгаа.Энэажлын
хэсгээс гаргасан санал дүгнэлт хир үр
дүнтэй байхаас шалтгаалжасуудал шийдэгдэнэ.
-Тэгэхээр цалин нэмэхээр болсон уу?
-Яам, Засгийн газрын байр сууриа илэрхийлсэн.
Засгийн газар үндсэн цалин нэмэхгүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ байр суурин
дээр хэвээрээ байна. Бусад боломжийг ашиглаж, орлогыг нэмэх асуудлыг судлах
хэрэгтэй гэдэг асуудал яригдсан. Манай салбар өөрийн орлого байхгүй учраас
УИХ-ынгишүүд боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүст жаахан
гэсэн анхаар төсвийг нь нэмээд өгөх хэрэгтэй байна.
-Одоо ажил хаялт үргэлжлэх үү?
-Ажил хаялт үргэлжилнэ. Бид асуудлаа эцэслэн
шийдээгүй байна.
-Танай холбоо \”Багшийн цалин нэмэх түр”
хороотойсанал нийлэхгүй зөрчилдөөдбайгаа юм уу?
-Бид\”Багшиийн цалин нэмэх түр” хороотой
биш. Засгийн газартай санал нийлэхгүй байгаа.Манай холбоо \”Багшийн цалин нэмэх
түр” хорооноос гаргаж байгаа асуудлыг үгүйсгэхгүй.
Н.Алтанцэцэг