Баруун аймгийн тэр дундаа Ховд аймгийн иргэдийн төлөөлөл болж УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж төсөв дээр дэндүү
гомдолтой явна. Тэрээр, \”Нэг жижигхэн суманд 200 хүүхдийн цэцэрлэг барина. Тэр цэцэрлэгийнхээ төсвийг 2.1 тэрбум төгрөгийн өртөгтэй байхаар баталсан. 2018 онд цэцэрлэгийн
барилгын ажилд 100 сая төгрөг тавьж өгсөн байгаа юм. Ингээд бодохоор 21 жилийн
дараа энэ цэцэрлэг баригдаж дуусах уу?” хэмээн төсвийн хуваарилалт ямар шог, бас
мэдрэмжгүй төсөвлөж байгааг шүүмжилсэн юм. Төсвийн энэ байдлыг амсаж барилгын
ажил нь царцсан газрууд олон байгааг хэлэх гишүүн цөөнгүй байна лээ. Хэзээ
ашиглалтад орох нь тодорхойгүй барилгуудын жишээ энэ болж байх шиг байна.
Царцаасан барилгуудыг эртхэн босгож хөрөнгө оруулалтыг нь олгохгүй бол барьж
дуусаагүй байхад нь элэгдэж, гэмтэж, хэнд ч хэрэгцээгүй балгас болох вий хэмээн
сануулах гишүүн олон таарсан.