Энэ оны
мэргэжлийн сумо бөхийн сүүлийн тэмцээн \”Кюүшюү башё” өчигдөр Фүкүока хотод
эхэлсэн билээ. Кюүшюү башёд 22 монгол сүмоч дөрвөн зиндаанд хүч үзэх бөгөөд
үүнээс дээд зиндаа буюу Макүүчид есөн бөх эрэмбэлэгдсэн байна. Кюүшюү башёгийн
чансааг өнгөрсөн 9-р сард түрүүлсэн мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга
Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлж байгаа бол баруун жигүүрийг мэргэжлийн сүмогийн
69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал магнайлж байна.Харин баруун жигүүрийн хоёрдугаарт жагссан, 71 дэх их аварга
Какүрюү М.Ананд энэ сарын тэмцээнийг өнжлөө. Монгол сумочдоос маэгашира
Такайнова А.Баасандорж бас бэртлийн улмаас өнжиж байгаа юм. Тэрүнофүжи
Г.Ган-Эрдэнэ озэки цолоо алдаж, зүүн жигүүрийн сэкиваки цолтой хүч үзэхээр
болжээ. Тэрбээр 10 ба түүнээс дээш давахад озэки цолоо эргүүлэн авна.