Долоо хоног бүр шилдэг ашиг
орлоготой кинонуудыг эрэмбэлдэг Box
Office-ийн жагсаалтыг \”Thor: Ragnarok”
56 сая ам.долларын орлогоороо тэргүүллээ. Түүний араас 29.5 сая ам.долларын
ашиг олсон \”Daddy’s Home 2” удаалсан байна. Нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо
122.7 сая ам.доллар олоод байсан \”Thor: Ragnarok”
нь хоёр дахь долоо хоногтоо ашиг орлого нь огцом буурсан ч ийнхүү жагсаалтын
нэгд бичигдсэн хэвээр байгаа юм. Тус киноны 10 хоногийн орлого 209 сая
ам.доллар, харин олон улсын хэмжээнд олсон ашиг нь нийтдээ 600 сая ам.долларт
хүрчээ.
Харин өнгөрөгч долоо хоногт нийт
3,575 дэлгэцээс 29.5 сая ам.доллар олсон \”Daddy’s Home 2” кино бүтсэн төсөв нь
69 сая ам.доллар байсан аж. Мөн жагсаалтын гуравт 28.4 саяын орлогоороо
бичигдэж буй \”Murder” нь 55 сая ам.долларын төсвөөр бүтжээ.
Анх 2015 онд \”Daddy’s Home” киноны
эхний анги нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 38 сая ам.долларын ашиг олсон ч
тухайн үед Зул сарын баяр давхцаж, хүмүүс гэр бүлээрээ кино их үзэж байсан нь
ихээхэн нөлөөлсөн аж. Тус бүтээл нь \”Paramount” кино компанийн хувьд энэ жилийн
ашиг орлого өндөртэй кинонуудын мөн л хоёрдугаарт жагссан байна.
Box
Office-ийн дөрөвдүгээр байранд 11.5 сая ам.долларын орлогоороо \”A Bad Moms Christmas”
багтжээ. Тус киноны 10 хоногийн нийт ашиг орлого нь 39.8 сая ам.доллар болсон
байна. Харин жагсаалтын тавдугаарт 3.5 саяын орлогоороо \”Jigsaw” кино
бичигдлээ.