Засгийн газрын Хэрэг эрхлэх
газрын дарга Г.Занданшатар өчигдөр БСШУС-ын
сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны
тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, ярилцлаа. Шинэ
Засгийн газар багш нарын цалин, үр дүнгийн урамшуулал, бодит орлогыг
нэмэгдүүлэхэд анхаарч, багш нарыг Засгийн газрын түвшинд бүх талаар дэмжиж
ажиллахаа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар илэрхийллээ. Уулзалтаар багш нарын ажил хаялтыг зогсоож хүүхэд, эцэг эх, багш
нарын эрх ашгийн төлөө хамтарч ажиллах зөвшилцөлд хүрч, БСШУСЯ болон Боловсрол,
шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн холбооны хоёр талын хэлэлцээр өнөөдөр үргэлжлэхээр боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах хэлтсээс мэдээллээ.