Умард Солонгосын цэрэгжсэн хамгаалалттай
бүсээс оргосон цэрэг таван удаа буудуулж, хүндээр шархадсан тухай Сөүлийн зүгээс
мэдэгджээ. Өнгөрөгч Даваа гаригт тэрээр Дундын хамгаалалтын хэсгээс Өмнөд
Солонгос руу хил давж, Панмунжом тосгон руу явсан байна. Цэрэг эр Дундын
хамгаалалтын бүс рүү машин жолоодож явсан ч хамгаалалтынхан түүнийг зогсоож, 40
удаа гал нээжээ. Гэсэн ч тэрээр хил давж чадсан байна.
Жил тутам Умардаас Өмнөд рүү мянга
гаруй хүн оргож хил давдаг боловч тэднээс маш цөөхөн нь дэлхийн хамгийн хатуу
хамгаалалттай бүс болох Умард Солонгосын цэрэгжсэн хамгаалалтыг давж чаддаг гэнэ.
Яг энэ хэсэгт хил давах гэсэн оролдлого маш бага гардаг бөгөөд энд Дундын
хамгаалалтын бүс байрладаг учир хоёр талын хамгаалалттай нүүр тулгардаг аж. 1953
онд хоорондын зөрчилдөөнөө төгсгөл болгосон гэх боловч хоёр орны хоорондын үл
ойлголцол, дайсагналцал одоо хэр нь үргэлжилж, албан ёсоор энхий хэлэлцээр
хийгээгүй байгаа юм. 1953 оны Солонгосын дайнаас хойш Өмнөд рүү 30,000 гаруй
хүн оргожээ.
Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнийхний
мэдэгдсэнээр оргож ирсэн цэргийн биеийн байдал тааруухан байгаа ч, амь насыг нь
аварч чадсан гэнэ.