Ирэх
жил боловсролын салбарт 1.6 их наяд төгрөг төсөвлөжээ. Тодруулбал, улсын
хэмжээнд 82 сургууль, 127 цэцэрлэгийн барилгыг барьж, он дамнасан барилгуудын ажлыг дуусгана гэв. Ингэснээр сургуулиуд 3 ээлжээр хичээллэдэггүй болно гэж төсөв батлагсад амлалаа. Оюутны боловсролын зээлийг үргэлжлүүлэн олгоно. Одоогийн байдлаар оюутнууд
арилжааны банкуудад зээлийн хүсэлтээ гаргаж буй. Харин ирэх онд арилжааны
банкаар бус Боловсролын зээлийн сангаар дамжуулан чирэгдэл багатай, 5-15 жилийн
эргэн төлөх хугацаатай зээлийг 37 мянган оюутанд олгоно.