Ирэх
онд эрүүл мэндийн салбарт 893.1 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд эрүүл мэндийн
санхүүжилтын тогтолцооны шинэчлэлийн суурийг тавьсан гэж байлаа. Тухайлбал, эрүүл
мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, хамрах хүрээг
нэмэгдүүлэх, оновчтой болгох гэнэ. Эрүүл
мэндийн даатгалыг Эрүүл мэндийн яам хариуцна. Гагцхүү эрүүл мэндийн үйлчилгээнд
бүрэн зарцуулагдах 376 тэрбум төгрөг Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрөх юм.
Хүртээмжтэй эрүүл мэндийн даатгалыг бий болгож, өрх, сумын эмнэлгийн үзүүлэх
тусламж үйлчилгээг нэмэгдүүлнэ. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажил
хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн эрүүл мэндийн даатгалыг 50 хувиар хөнгөлөхөөр
болжээ. \”Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг 100 хувь санхүүжүүлэх ба өндөр өртөгтэй
мэс засал болон бусад эмнэлгийн тусламжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
юм.