УИХ-ын чуулганаар 2018
оны төссөв хэлэлцэж байгаа. Энэ үед Байнгын хороогоор ирэх онд гишүүн бүрт 3
тэрбум төгрөг олгуулахаар хэлэлцүүлж байгаа нь олон хуулийг зөрчиж байна хэмээн
төрийн бус байгууллагуудын төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболдод хандаж гомдол
гаргаж, тулган шаардах бичгийг өчигдөр хүргүүлсэн байна. Улс орны байдал хүндэрсэн, багш, төрийн алба хаагч нар цалин нэмэхийг
шаардсан эдийн засгийн хямралтай үед улс төрчид тойрогтоо их хэмжээний мөнгө
батлуулснаар дараагийн сонгуулийн ажлаа хийж нүүрээ тахлах гэж байна хэмээн
Төрийн бус байгууллагынхан үзжээ. Тэдний тулган шаардсан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.