Олон нийтийн YouTube сувгаас 2011 онд
агаарын довтолгооны үеэр амиа алдсан радикал Исламын номлогч Анвар
аль-Авлакигийн гарсан 50,000 гаруй дүрс бичлэгийг устгасан байна. Тэрээр хүчирхийллийг
номлох нь шашны үүрэг хэмээн номлодгоороо алдартай нэгэн байсан юм. Гэсэн хэдий
ч амиа алдах үед нь түүнийг алан хядагч биш хэмээн гэр бүлийнхэн нь мэдэгдэж
байжээ. YouTube сувагт
устгалгүй үлдээсэн түүний тухай дүрс бичлэгүүд нь ихэвчлэн баримтат кино,
мэдээллийн чанартай аж.
Авлаки нь YouTube-д маш олон
төрлийн дүрс бичлэгүүдийг оруулдаг байжээ. Тэдгээрийн зарим нь хүчирхийллийг
уриалсан утга агуулгатай байсан бол нөгөө хэсэг нь Исламын шашны тайлбарууд ба
түүхийг өгүүлсэн дүрс бичлэгүүд байсан гэнэ. Гэвч ихэнх бичлэгийг устгасан аж.
Б.Болормаа