Дэлхийн улс орнууд тамхийг анхааруулга, сөрөг агуулга бүхий зурагтайгаар
худалдаалдаг болсон. Үнэндээ энэ үйл ажиллагааны гадна Орос улс л үлдээд байсан
юм. Тэгвэл өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 15-наас тамхины хайрцаг дээр сөрөг
агуулга бүхий анхааруулга, сэрэмжлүүлэгтэй зураг хэвлэж, худалдаж байхаар
болсон тухай IZVESTIA мэдээлжээ.
Одоо ОХУ-ын тамхи үйлдвэрлэгчид сав баглаа боодол дээрээ зурган хэлбэрээр
тамхи татвал ямар эмгэг тус болох талаар анхааруулга зураг хэвлэнэ гэсэн үг юм.
Зургийн хэмжээ тамхины хайрцагийн 50 хувиас багагүй зааг эзлэх ёстой юм байна.
Үүнээс гадна жимс, жимсгэнэ, элдэв амт, үнэртэй, урамшуулалтай гэх
агуулгатай зураг, мэдээллийг тамхины хайрцаг дээр тавихыг хоригложээ. Мөн \”бага
зэрэг агууламжтай”, \”хөнгөн”, \”зөөлөн” зэрэг үгсийг бичихгүй байхыг анхааруулжээ.