Монгол Улсын Ерөнхий аудиторын бодлогын хүрээнд 2017 оныг
\”Сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласантай холбоотойгоор Үндэсний
аудитын газраас зөвлөмжийн биелэлтийг шалгах аяныг зохион байгуулж байгаа юм
байна.
Өнөөдөр Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний
байгууллагуудад хийсэн 2016 оны санхүүгийн тайлангийн аудитын шалгалтын талаарх мэдээллийг хийлээ. Мөн илэрсэн зөрчил, дутагдал болон тэдгээрийг арилгахаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг
танилцуулсан юм.
Ингээд Үндэсний аудитын газрын
Санхүүгийн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Наранчимэгээс дараах зүйлийг тодрууллаа.
-Яамнуудад санхүүгийн
болон аудитын шалгалтыг явуулж байгаа юм байна. Энэ талаар?
-Үндэсний
аудитын газраас Монгол Улсын ерөнхий аудит орбодлогын
хүрээнд бүх төсвийн ерөнхийлөн захирагчдын 2016 оны санхүүгийн
нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр өгсөн акт болон
зөвлөмжийн хэрэгжилтийг шалгах аян явуулсан. Энэ зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлж,
шинээр томилогдсон сайд болон төсвийн ерөнхий зарцуулагч нарт шалгалтаар
илэрсэн зөрчлийг танилцуулсан.Мөн 2017 оны санхүүгийн тайлан аудит
дээр зөрчил гаргахгүй байх тал дээр зөвлөмжийг өгсөн.
-Гадаад
харилцааны яамны хувьд ямар зөрчил илэрсэн бэ?
-Гадаад
харилцааны яамны хувьд төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн
тайлан хязгаарлалттай гэсэн санал дүгнэлтийг авсан. Хязгаарлалттай санал
дүгнэлт авах болсон гол үндэслэл бол АСЕМ-ын хөрөнгийн зарцуулалт,
ашиглалт, үр дүнтэй холбоотой санхүүгийн зөрчлөөс болж хязгаарлалттай санал
дүгнэлт авсан байгаа. Үндэсний аудитын газраас АСЕМ-тэй холбоотой
асуудал дээр иж бүрэн аудит орох ерөнхий аудитын тушаал шийдвэр гаргасан. Иймээс ирэх долоон хоногт АСЕМ-тай холбоотой
асуудал дээр аудит хийнэ. Гадаад харилцааны яамны нийт төсвийг дипломат төлөөлөгчийн
газрууд эзэлж байгаа. Иймээс манай байгууллага
Монгол Улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газар болон
байнгын төлөөлөгчийн газруудын бүх үйл ажиллагаанд аудит хийсэн.
-Гадаад
ажиллаж байгаа дипломатын газруудад санхүүгийн шалгалтыг хийсэн гэж
байна. шалгалтаар ямар зөрчил илэрсэн бэ?
-Ерөнхийдөө
гадаад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа санхүүгийн
ажилтнуудынихэнх нь мэргэжлийн бус хүмүүс
байна.Санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргах, тайлан мэдээ цаг тухайд
нь хүргүүлэх зэрэг зөрчлүүд гарч байна. Бид энэ асуудал дээр нэгдсэн
бодлого, гаргаж Гадаад харилцааны сайдад өглөө. Гадаад харилцааны яам дээр гарсан
зөрчлүүдийг бүрэн арилгах боломжтой.