УИХ-ын
гишүүн Ж.Батзандан саяхан Монгол Улсаас БНСУ-д суухаар болсон онц бөгөөд Бүрэн Эрх Элчин
сайд Б.Хурцын томилгооны талаар хурц мэдэгдэл хийлээ. Тэрээр, \”Тэр хүний цуглуулга дотор
Монголын музей, Эрдэнэсийн сангаас алдагдсан үнэт эдлэлүүд байна гэдэг гомдол,
мэдээлэл ирж байгаа. Түүний томилохын өмнө нийтийн сонсгол хийх ёстой гэсэн
шаардлагад УИХ-ын 21 гишүүн гарын үсэг зурсан байгаа. Томилгооны сонсголыг
санал гарснаас хойш УИХ-ын дарга Байнгын хороонд хүргэдэг. УИХ-ын дарга
хүсэлтээ албан ёсоор хүргүүлж байна. Энэ 7 хоногт Б.Хурцыг Элчин сайдаар
томилох асуудлаа хойшлуулах ёстой. 14 хоногийн дараа Хууль зүйн сайд С.Зориг
агсны хэргийг ил тод болгох асуудлыг Засгийн газарт танилцуулах гэж байгаа. Тиймээс яаран сандран хурцыг Элчин сайд болгох нь буруу гэж бий харж байгаа. Эрдэнэтийн 49 хувийн маргааны асуудал Үндсэн
хуулийн цэц дээр шийдвэр нь гарах гэж байна.

Тагнуулын ажилтан тусгай ажиллагаа нэрээр, хууль
бусаар өөр 2 хүний амь насанд хүрсэн байна. Үүнийг энэхүү сонсголоор учрыг нь
тайлмаар байна. Тагнуулын ажилтан тусгай үүрэг нэрээр хүний амь нөхөөчихөөд гэр бүлээс нь чуучлал
гуйдаггүй энэ явдлыг би гайхаж байна. Монгол Улс ардчилсан, нээлттэй улс.
Жирийн иргэний амь насыг хөнөөснийхөө төлөө Монголын төрөөс тэд уучлал гуйх ёстой. Аливаа юм хаалттай байвал
нийгэм завхардаг. Б.Хурц хамтрагчаа шоронд хийсэн хүн. Б.Энхбат гэдэг хүнийг Францаас
хулгайлж авчирсан. Нас барсных нь дараа С.Зоригийг алаагүй юм байна гээд л өнгөрсөн. Эрдэнэтийн
49 хувийг Хурц гэдэг хүн ХХБ-д авч өгөхийн тулд ордноор гүйгээд гишүүдийг
лоббидож, дарамталж байсан янз бүрийн баримт надад байна. Монголын төрд би
томилгоотой холбоотой сонгсол хийдэг шинэ жишгийг тогтооно” гэж мэдэгдсэн юм.