\”Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсээс нийтийн тээврийн төлбөр төлөлтийг картаар хийх ажлын хүрээнд нийт 365 тээврийн хэрэгслийн орох хаалганы хажуу талын цонхонд \”Зөвхөн картаар үйлчилнэ” гэсэн санамж байршууллаа. Мөн өвлийн улирал болж халтиргаа гулгаа ихэсч байгаа тул нийтийн тээврээр зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс автобусанд холбогдох санамжуудыг байршуулсан. Санамж байшуулснаар санал гомдол болон автобусны зааланд зорчигч унаж бэртэх зөрчлүүд буурсан байна. Цаашид автобусны бариулд санамж, зөвлөмжийг нэмж байршуулах юм.
Түүнчлэн тус хэлтэс, 1,2,3 дугаар бааз, хэсгийн 330 гаруй ажилтан, нийтийн тээврийн стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд аравдугаар сард автобусны эцсийн 26 чиглэлийн буудлуудыг хорооны захиргаа, иргэдтэй хамтран цэвэрлэлээ.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд автобусны заалны шилийг цанталтаас хамгаалсан давхар шилний наалтыг 41 тролейбусанд нааж, тээврийн хэрэгслийн өнгө үзэмжийг сайжруулах үүднээс 22 автобусны гадна кузов засварыг хийж будсан байна. Дээрх үе шаттай хэрэгжүүлсэн ажлын үр дүнд гурван баазын хэмжээнд аравдугаар сард үйлчилгээний соёл, буудал зарлаж байгаад иргэд зорчигчид утсаар болон цахим хуудсаар талархал илэрхийлсээр байна гэж \”Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс мэдээллээ.